Dark Light
Нийгэм | 2023-04-25

Тусламж дуудахаар яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км/-т 04.23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:33 цагт Орхон аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Булган аймгийн Бугат сумын “Бухын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10