Dark Light
Нийгэм | 2023-04-25

Генерал С.Ганбямба БНТУ-ын элчин сайд З.Атешийг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба 2023 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, Батлан хамгаалахын атташе хурандаа Өзгүр Назым Унсал нарыг хүлээн авч хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Зафер Атеш Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямбад болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Турк Улсад энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр тохиосон газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт Монгол Улсаас эрэн хайх, аврах багийг илгээн 10 хоногийн хугацаанд 8 хүний амийг аварч, 700 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн явдалд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10