Dark Light
Нийгэм | 2023-04-26

Англи хэлний олимпиадад 24 цэргийн алба хаагч оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гадаадын сургууль, дамжаа, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэхэд нь  дэмжлэг үзүүлэх, гадаад хэл сурах хүсэл эрмэлзлийг идэвхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангийн бүрэлдэхүүний дунд “Англи хэлний олимпиад-2023” тэмцээнийг 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулна. 

Олимпиадад оролцохоор нэгтгэл, ангиасаа шалгарсан 24 офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдад командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга ахлах дэслэгч Э.Ариунзаяа тэмцээний журам, явагдах дараалал, үнэлгээ дүгнэлтийн талаарх мэдээллийг 4 дүгээр сарын 25-ны  өдөр өглөө. 

Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагчдын дунд анхлан явагдаж байгаа энэхүү олимпиадад оролцогчид унших, бичих, сонсох, орчуулах чадвараараа өрсөлдөх бөгөөд англи хэлний мэргэжлийн сургалтын байгууллага дэмжлэг үзүүлж ажиллах юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10