Dark Light
Нийгэм | 2023-04-26

Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхаарууллаа. 

Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байна. 

Авто замын зорчих хэсэгт шар ус урсах, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт хийх мөн холын замд зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10