Dark Light
Нийгэм | 2023-04-26

Хэвтрийн асаргаанд зориулан багцалсан цүнхийг нэн хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сайн дурынхны дэмжих "Eejii.org" сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт тусгасны дагуу тус сангаас "Хайр дүүрэн цүнх" аяны хүрээнд хэвтрийн асаргаанд зориулан багцалсан цүнхийг ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй зорилтот бүлгийн болон нэн хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд хүлээлгэн өгөх, мөн уг цүнхний нөөцийг тасралтгүй бүрдүүлж ажиллахаар боллоо. 

ГССҮТ-ийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй болгох зорилгоор тус сантай хамтран нийгэмд чиглэсэн сайн дурын ажлуудыг зохион байгуулах ажээ. 

Тухайлбал "Eejii.org" сангаас Монголд анх удаа зохион байгуулах гэж буй Жанк арт (Junk art festival) хүмүүнлэг, сайн дурынхны наадам болон эмч эмнэлгийн ажилтан, сайн дурынхан, иргэд олон нийтэд зориулсан олон талт сургалт, хөтөлбөрийг хамтран зохион байгуулж ажиллахаар болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10