Dark Light
Нийгэм | 2023-04-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүрэн баавгай айлын бог мал барьж иджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай 2023 оны 4 дүгээр сарын 21-22-нд удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд  дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна.

​- Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ​ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ​БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд  хандах;

- Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан  газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;

- Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд; эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;

- Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;

- Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;

- Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;

- Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;

- Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;

- Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;

- Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах;

- Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах.

- Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллахыг хүсье. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19