Dark Light
Нийгэм | 2023-04-26

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг Хөх хотын консулаар томилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдсан. Хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцсэн байна. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух консулаар томилсон байна. Ш.Оргил 2021 оны арваннэгдүгээр сард өөрийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Ташрамд мэдээлэхэд Ш.Оргил нь өнгөрсөн оны тавдугаар сард Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан.

Хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн газар дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар нийт 200 сая төгрөгийн өртөгтэй элс, хайрга асгуулж, тэгшлүүлж, талбай засуулсан зэрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаж байсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10