Dark Light
Нийгэм | 2023-04-26

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалт явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалтыг ЗХЖШ-ын даргын тушаалаар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.   

Энэхүү сургалтын зорилго нь урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн гол агуулга, хүрэхээр зорьж буй үр дүн, төрийн бодлого, шийдвэрийн уялдааг хугацаат цэргийн алба хааж байгаа залуучуудад таниулж, бодлогыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн сургагч багшийн дамжаанд хамрагдсан дэд хурандаа Ө.Баярбадрах, ахмад М.Болд-Эрдэнэ нар удирдан явуулж байгаа юм.

Сургалтыг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хөтөлбөрийн дагуу нэгэн зэрэг сургалтаа эхлүүлсэн ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академи, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газраас хичээлийн явцад цахимаар хяналт тавин ажиллаж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10