“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулна.
Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой.
Олимпиадын бүтэц: Математик, Физик, Хими
Мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьж оролцоно.
Хамрах хүрээ:
Олимпиадад оролцогчид нь Ерөнхий боловсролын сургуулийг 2023 оны хаврын улиралд 12 дугаар анги төгсөх суралцагчид байна.
Бүртгэлийн линк:
Доорх линкээр орж олимпиадад бүртгүүлнэ.
https://forms.gle/2fA3oC9Fz1XegCV66
Холбоо барих утасны дугаар: 99089677, 99699693, 99748003, 99172033
АДМИН








Нийгэм







