Dark Light
Нийгэм | 2023-04-26

“Ятгын эгшиг” Монгол, Хятадын ятгачдын хамтарсан тоглолт болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ятгын эгшиг” Монгол, Хятад ятгачдын хамтарсан тоглолтыг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгууллаа. 

ЭСЯ-ны санаачилгаар зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, ятгачин СТА Г.Солонго, Хятадын Консерваторын Яа Юе хамтлагийн хөгжимчин, Хaйнань мужийн Залуу уран бүтээлчдийн зөвлөлийн гишүүн Шю Юүни, Хятадын хөгжмийн зэмсэг судлалын холбооны гишүүн залуу ятгачин Ли Янь нар уран бүтээлийн дээжээсээ тоглон сонирхуулж, ятга хөгжим, түүний түүхийн талаар танилцуулав. 

Монгол, Хятадын ятгачид ийнхүү хамтран тоглолтоо хийсэн нь Монголын соёл, мэдээллийн төв Бээжин хотноо 2022 оны 10 дугаар сард нээгдсэнээс хойш зохион байгуулагдсан анхны хөгжмийн тоглолт болсноороо онцлог байлаа. 

Сонирхуулахад хятадын соёл урлагийн төлөөлөгчид 1952 онд Монголд анх зочилж, Монгол, Хятадын орчин цагийн соёлын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 1953 онд тухайн үеийн БНМАУ-ын урлагийн төлөөлөгчид БНХАУ-д айлчлан тоглож, хятадын ард түмэнд монголын соёл урлагийг анх таниулж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10