Яллагдагч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө иргэн Б-г "Би атаман байна, та нар яах юм" гэж хэлсэн шалтгаанаар маргалдаж улмаар хавирч унагаан нүүрэн тус газарт гутлаараа өшиглөж, хэвлий болон гарын сарвуунд зулгаралт, дөрвөн шүдний булгарал, 2 шүдний ганхалт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүх иргэн Г-г хохирогчийн өдсөн маргааны улмаас түүний биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 450-5400 нэгжээр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялуудаас иргэн Г-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд
АДМИН








Нийгэм







