Dark Light
Нийгэм | 2023-04-26

Гамшиг эрсдэлээс сэргийлэх Шадар сайдын албан даалгавар гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Барилгын салбарын хууль тогтоомж, Стандартын хэрэгжилтийг хангуулах, газар хөдлөлт зэрэг байгалийн болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, аж ахуй нэгж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд даалгав. 

Тодруулбал, нийт барилга, зам дэд бүтэц болон эрчим хүчний байгууламжид газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийх, паспортжуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, дээрх байгууламжуудыг шинээр ашиглалтад оруулахаар хүлээн авахад газар хөдлөлтийн нөлөөллийг зураг төсөлд барилгын норм дүрэмд заасны дагуу тооцсон эсэхийг нягтлах эрх зүйн орчныг бүрдүүлэх, эвдрэл, нуралтаас үүсэх хохирлыг багасгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг салбарын сайд, дарга, орон нутгийн Засаг дарга, төрийн болон төрийн өмчийн байгууллагуудад үүрэг болголоо. Мөн дээрх үйл ажиллагааны санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нэн яаралтай шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10