Dark Light
Нийгэм | 2023-04-26

С.Зориг агсны нэрэмжит өндөр чансаатай шатрын тэмцээн эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

С. Зориг агсны нэрэмжит өндөр чансаатай шатрын тэмцээн 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд Монгени цогцолбор сургуулийн байранд зохион байгуулагдаж байна.

Санжаасүрэнгийн Зориг агсны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээнийг Монголын Ардчилсан Холбоо , Шатрын Холбоо хамтран зохион байгуулж байна. 

Монгол улсын хэмжээнд Олон улсын их мастер цолтон  15 төрөн гарснаас өнөөдрийн тэмцээнд 10,  Буриад улсаас 1 их мастер оролцож байгаагаараа онцлогтой.

29 клуб, 7 албан байгууллага, 21 аймаг 9 дүүргийн тамирчдаас гадна Монголын ардчилсан холбооны салбар зөвлөлийн шатарчид, ОХУ-ын Буриад улсын 11, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны 5 тамирчин тус тус оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Шагналын сан, цар хүрээ, зохион байгуулалтаараа Улсын аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэх оюуны спортын наадам ирэх жил ч уламжлагдан зохиогдох юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН: https://chess-results.com/fed.aspx?lan=1&fed=MGL

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10