Dark Light
Нийгэм | 2023-04-26

5 настай хүүхэд идсэн зүйлдээ хахаж амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймагт 5 настай хүүхэд идсэн зүйлдээ хахаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт 5 настай хүү идсэн зүйлдээ хахсан байдалтай ирээд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эмнэлгийн байгууллагаас анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч хүүхдийн амьсгал болон зүрх зогсжээ. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр хүүхдийн амьсгалын дээд зам гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлт гэж тогтоогджээ. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийнхээ идэж буй зүйлд хяналттай байхыг зөвлөж байна.

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхэд хахах нь маш хурдан хугацаанд болж өнгөрдөг төдийгүй амиа алдах эрсдэлтэй байдаг байна.

Иймээс эмнэлгийн тусламжаас урьтаж дараах аргыг яаралтай хийх хэрэгтэй.

- Ухаантай байгаа эсэхийг шалга

- Ухаантай байвал тайвшруул

- Хахсан хүний ард гарч зогс

- Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад

- Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь бие рүүгээ шах

- Хэвлийн шахалт хийхийн тулд дараах зааврыг баримтал

Үүнд:

- Нэг гараа атган аймхай мөгөөрсний доор байрлуулна

- Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэвэрнэ

- Тэвэрсэн гараа дээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна

- Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла

- Хахсан зүйл гарахгүй байвал дээр үйлдлийг 3-5 удаа давтан хий

- Хахсан хүний амьсгал бөглөрч зогсвол Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.

 - Яаралтай эмнэлгийн тусламж дуудах

Нялх хүүхэд хахвал:

- Хүүхдийг доош харуулан нэг гар дээрээ тавь. Гарын эрхий дунд хуруугаар хүүхдийн жавжнаас шахан долоовор хуруугаар хэлийг нь зөөлөн дар

- 2 далны хооронд 5 удаа зөөлхөн алгад

- Хахсан зүйл гарахгүй бол эмнэлгийн тусламж яаралтай дуудаад хүүхдийг дээш харуулан гар дээрээ хэвтүүл

- Өвчүүний голд долоовор дунд хурууг байрлуулан дээш чиглэлтэй зөөлөн шахна

- Хүүхдийн амьсгал зогсож ухаан алдвал Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийх


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10