Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Баянгол дүүрэг Барс зах дээр ажиллаж байна. Барс захын тохижилт, орчны цэвэрлэгээ үйлчилгээний талаар иргэдээс байнга гомдол ирдэг. Тэрээр захын удирдлагуудтай уулзаж, тохижилт бүтээн байгуулалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал хийх талаар санал солилцож захын удирдлагууд эко бие засах газар байгуулах, зам талбайн засвар тохижилтыг хийхээр болов.
Барс захын хувьд хог тээвэрлэх гэрээг дүүрэгтэй хийдэггүй, өөрсдөө хогоо тээвэрлэнэ гэдэг боловч нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдлаа хаядаг, тохижилт үйлчилгээ хангалтгүй байна.

АДМИН








Нийгэм







