Dark Light
Нийгэм | 2023-04-27

Хүчтэй шороон шуурганы улмаас байшингийн дээвэр хууларч, гэр нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Хар тэрмис” гэдэг газар 4 сарын 25-ны өдрийн 17:30 цагийн орчимд салхины хурд 18-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 барилгын төмөр дээвэр хууларчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын  “Хяргас” нуур дахь Усны сургалт, хяналт, дадлагын төвийн 12х16 метрийн хэмжээтэй байшингийн төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн байна. 

Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн  “Тарвагат” гэдэг газар 4 сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 2 гэр нуржээ. Тус сумын харьяат малчин  Ж, С нарын 4 ханатай, 2 гэр нурж дахин ашиглагдах боломжгүй болсон тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10