Dark Light
Нийгэм | 2023-04-27

Дэлхийн дата форум Ханжоу хотод үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Ханжоу хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Дэлхийн дата форумын үеэр “Хөгжлийн тоон мэдээлэлд парламентын гишүүдийг татан оролцуулах нь: Статистикийн байгууллагуудад гарч буй шинэлэг ажлууд” салбар хуралдаанд ҮСХ-ны төлөөлөл оролцлоо. 

Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалт хамтын ажиллагаа: УИХ болон Үндэсний Статистикийн Хороо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

Мөн тэрээр “Өгөгдөлд итгэх итгэл, ёс зүйг бэхжүүлэх нь” дээд түвшний нэгдсэн хуралдаанд оролцлоо. Энэхүү хуралдаанаар улс бүрийн статистикийн байгууллагын төлөөлөл өгөгдлийн ил, тод нээлттэй байдлын хүрээнд тоон мэдээлэлд итгэх итгэл, мэргэжлийн болон ёс зүйн зарчим, хууль эрх зүй, институтийн орчны талаар санал солилцсон юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10