Dark Light
Нийгэм | 2023-04-27

Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвийг туршилтаар нэвтрүүлж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж байна. 

Эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дараах 7 гаалийн хяналтын бүсийн гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хамруулна. Үүнд : 

-Бүрдүүлэлтийн 1 дүгээр алба 

-Амгалан ложистик дахь гаалийн хяналтын бүс 

- Интердесижн дэх гаалийн хяналтын бүс 

- Монгол транс дахь гаалийн хяналтын бүс 

- Толгойт дахь гаалийн хяналтын бүс 

- Улаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүс 

-Эринтранс дахь гаалийн хяналтын бүс

"Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах эерэг өөрчлөлт, давуу талыг бий болгох юм. Үүнд: 

-Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна 

-Гаалийн байцаагчтай нүүр тулсан харилцааг үгүй болгож, хүнд суртлыг арилгах

- Бичиг, баримтын бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа хэмнэнэ

-Гаалийн үйлчилгээг хөнгөн, шуурхай авах боломж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг бууруулна

Мэдүүлэгч газар зүйн байршлаас үл хамааран интернет сүлжээгээр гаалийн харилцаанд орох, бичиг баримтын шалгалт, татвар төлөх зэрэг үйлчигээг авах гэж дараалалд зогсолгүй хугацаа хэмнэх юм.

Цаашид гадаад худалдаанд оролцогч нь "Бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-өөр үйлчлүүлж бараагаа үнэн зөв мэдүүүлж хэвшсэнээр гаалийн байгууллагын эсрдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй гэж үнэлэгдэн бичиг баримтын болон биет шалгалтаас хоёулангаас нь чөлөөлөгдөх нөхцөл боломж бүрдэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10