Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Нарантуяа томилогдлоо. Аюушжавын Нарантуяа нь Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D) цолтой.
Боловсролын зэрэг, цол:
• 1987 онд Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургууль
• 1992 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн факультетийг төгсөж малын их эмч
• 1998 онд “Хивэгч амьтдын төлийн гүзээний үйл ажиллагааг дэмжих микробиологийн аргын судалгаа” сэдвээр Мал эмнэлгийн ухааны магистр (Ms.C),
• 2007 онд “Бэлчээрийн Монгол хурганы гүзээний үйлдэлд эслэг задлагч нянгийн үзүүлэх нөлөөг судалсан нь” сэдвээр Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг,
• 2010-2012 онд суралцан “Малын гоц халдварт шүлхий өвчний талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, үр дүн” сэдвээр Удирдлагын академийн төрийн удирдлагын магистрийн зэргийг тус тус хамгаалсан.
• Нидерланд улсад Мал амьтны тэжээлэг,
• Япон улсад ХАА-н салбар дахь Био информатик, генийн манипуляци,
• Малайз улсад Мал эмнэлгийн албаны мэдээлэл, технологи,
• БНСУ-д Азийн орнуудын Халдварт өвчний оношилгоо, MAA-н гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээ, мөрдөн мөшгөх тогтолцоо,
• БНХАУ-д Хүнсний аюулгүй байдлын менежмент зэрэг олон улсын урт, богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.
Ажил эрхлэлтийн байдал:
• 1992 оноос Мал эмнэлгийн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторид лаборантаар ажлын гараагаа эхэлж, эрдэм шинжилгээний туслах, дэд ахлах, ажилтан,
• 2013 оноос Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар 2023 оныг хүртэл тасралтгүй мал эмнэлгийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай.
Хэрэгжүүлсэн ажлууд:
Малын тэжээл боловсруулалтын физиологи, микробиологи, биохими, гүзээний үйлдлийн хөгжлийн судалгаа, хивэгчдийн завсрын солилцооны онцлог, малын тэжээллэг, молекул биологийн судалгааны ажлын үр дүнд эслэг задлагч нянгийн нутгийн омог B.Succinogenes, B.Fibrisolvens-ийн шинэ бүтээлийн патент;
Целлобактерин, Пропио-целло бэлдмэлийг хэрэглэх, заавар зөвлөмж, целлюлолит бэлдмэлийн стандарт (MNS 6017:2009) боловсруулж, 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, бичиг баримт боловсруулан, гадаад дотоодын хуралд 20 гаруй илтгэл;
Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Мал эмнэлэг, мал аж ахуйн хүний нөөцийн хөгжлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”, 2014-2020, 2020-2025 онд “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт амжилттай хэрэгжүүлсэн байна.
Япон улсын Хоккайдагийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуульд Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжлэгч эмч докторантурт суралцаж, тандалт шинжилгээ судалгааны ажлын хүрээнд 8 шинжээч эмч, 10 эмч МЭУ-ы магистрын зэрэг хамгаалж, 4 эмч, байцаагч нар магистрантурт сургасан.
Хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах томоохон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, бруцеллёзоор эрүүл үхрийг эрүүлжүүлэх, эрүүл сүргийн статусыг тогтвортой хадгалах, тайван бус аж ахуйн нэгж, суурийн халдварыг хянах, цаашид эрүүлжүүлэх нөхцөл бүрдүүлж, 2025 он гэхэд Улаанбаатар хотыг мал, амьтны зооноз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх арга хэмжээг эхлүүлжээ.
Төслийн хүрээнд судалгааны ажлын үр дүнгээр төслийн баг, судлаач нартай хамтран “Улаанбаатар хотын ойролцоох тахианаас ялган авсан Campylobacter-ийн нянгийн эсрэг тэсвэртэй байдал” сэдвээр олон улсын Poultry Science (2020) импакт фактор сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, Жайка сургууль төгсөгчдийн холбооны санхүүжилтээр (Follow-up) хүнсний зах, худалдааны төвүүд болон үйлдвэрлэлд ажиллаж байгаа малын эмч нарт онол үйлдвэрлэл, дадлага хосолсон сургалтуудыг зохион байгуулж, 250 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулсан.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулан, мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг, нийт 9 цэг нийслэлд ажиллахаар байгуулж, нийслэл хот руу чиглэсэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг түшиглэн Улаанбаатар хотоос дамжин өнгөрөх мал, амьтны шилжилт, хөдөлгөөн, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд хяналт хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах томоохон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, бруцеллёзоор эрүүл үхрийг ээмэгжүүлэх, эрүүл сүргийн статусыг тогтвортой хадгалах, тайван бус аж ахуйн нэгж, суурийн халдварыг хянах, цаашид эрүүлжүүлэх нөхцөл бүрдүүлж, 2025 он гэхэд Улаанбаатар хотыг мал, амьтны зооноз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх арга хэмжээг эхлүүлсэн нь А.Нарантуяагийн хамт олноо мэргэжлийн удирдлагаар хангаж, шуурхай, оновчтой шийдвэр гаргаж ажилласны үр дүн юм.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд ХААИС-ын профессор, Мал эмнэлгийн сургуулийн эрдэмтэн судлаачид, хувийн мал эмнэлгүүдтэй хамтран 2017-2020 онуудад гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлах, нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт олгох, нохойноос бэтэг өвчний үүсгэгч илрүүлэх шинжилгээний дээж авах, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийх “Мал эмнэлгийн цогц арга хэмжээ”-г Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан байна.
АДМИН








Нийгэм







