Dark Light
Нийгэм | 2023-04-28

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

”Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын дохиолол, холбооны систем суурилуулах ажлыг “Солонгосын үндэсний төмөр зам” компани гүйцэтгэж дууслаа. 

Тус компани нь 2020 оны 08 дугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг суурилуулах ажлын төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллаж ирсэн. 

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын SIL4 түвшний шаардлагыг хангасан, БНСУ-ын дохиолол холбооны системийг Монгол Улсад анх удаа ийнхүү амжилттай нэвтрүүлж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системийг бүрэн суурилууллаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10