Dark Light
Нийгэм | 2023-04-28

Гэрээний үүргээ биелүүлээгүй газар ашиглагчдын эрхийг хүчингүй болгох саналыг хүргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Богдхан ууланд газар ашиглагчдын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалтын ажил тогтмол  хийж байна. 

Тус ажлын хүрээнд 2023.04.26-27-ны өдрүүдэд: 

- Богдхан уулын Арцатын аманд ашиглалтын талбайгаа хогоор дүүргэж, орчныг бохирдуулж байгаа "Н ..." ХХК-ын газар дээр ажиллаж сонсох ажиллагааны хугацаатай мэдэгдэл өгч хүргүүллээ.  

- Богдхан уулын Арцатын аманд ашиглалтын талбайгаас хэтрүүлэн хашаа барьж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хааж барилгын үйл ажиллагаа явуулж буй "Марал аялал"ХХК, "Соргог байгаль" ХХК, "Үжин ресурс" ХХК тус тус аж ахуй нэгжүүдэд илүү талбайд газар ашиглаж буй зөрчлөө арилгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан мэдэгдэл хүргүүллээ. 

- Мөн Арцатын аманд ашиглалтын талбайн гаднаа буюу нийтийн эзэмшлийн талбайд байгууллагын агуулахын эд зүйлсээ овоолж орчны бохирдуулж байгаа "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨҮГ-т хугацаатай мэдэгдэл хүргүүлэн, хашаандаа байгаа нүхэн жорлонгоо солих, хог хаягдал, өнгө үзэмжгүй эд зүйлсээ яаралтай цэгцлэх талаар хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ.  

- Хүүшийн аманд газар ашиглах эрх зөрчигдөөд буй "Гоц Монгол" ХХК-н газар дээр Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтын ажил хийлээ. 

Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, тогтоомж зөрчих, газар ашиглах гэрээнд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хатуу арга хэмжээ авч байгааг Богдхан уулын дархан цаазат газраас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10