Dark Light
Нийгэм | 2023-04-28

СУИС-ийн эрдэмтдийн хаврын “Эрдмийн чуулган” боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тус чуулганд РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) М.Батзориг “Монголын урлаг дахь контемпорари (анти, нео, пост) санаа хийгээд урлагийн нийтлэг хэлний түрдэхүйн зарим асуудал” сэдвээр хүндэтгэлийн илтгэл, Сургалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор С.Дэлгэрмаа “Нийгмийн хэвлэл мэдээлэл Монголын малчдын мэдээлэл харилцааны сувгуудын нэг болох нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

Мөн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Д.Цэнд “Монголын мэдээ сувгийн Цагийн хүрд хөтөлбөрийн эх сурвалжийн жендерийн байдал” сэдвээр, Телевиз киноны тэнхимийн эрхлэгч, докторант Ц.Цэвэлсүрэн “Монголын уран сайхны киноны жанрт хийсэн ажиглалт судалгаа (1936-1990)” сэдвээр, Телевиз киноны тэнхимийн багш, Соёлын сургуулийн докторант Ч.Отгонбаяр “Монголын баримтат киноны жанрын хувьсал өөрчлөлт” сэдвээр, Телевиз киноны тэнхимийн багш, РТМУС-ийн магистрант С.Отгонжаргал “Кино зураглаач Бэгзийн Балжиннямын уран бүтээлийн судалгаа” сэдвээр тус бүр постер илтгэлийг хэлэлцүүллээ. 

“Шилдэг постер илтгэл”-ийн төрөлд Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Д.Цэнд шалгарлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10