Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилан батлуулсан Монгол Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд хүнсний борлуулах болон сав, баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр, арилжааны 10 банкаар дамжуулан олгох бөгөөд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгажээ.





АДМИН








Нийгэм







