Dark Light
Нийгэм | 2023-04-28

Зэвсгийн шинж чанартай зүйл хэрэглэн бусдын амь насыг хохироосон этгээдэд ял оногдуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокуророос иргэн Х.Э-г  нь “согтуугаар модон бариултай төмөр сүх ашиглан Б.Д-г цохиж алсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Х.Э нь Б.Д-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох төмөр сүх ашиглан түүний толгойн тус газар цохиж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Э нь сүх ашиглан бусдын биед халдсан өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, уршигт хүрнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн тул гэмт  хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүхээс Х.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад 12 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10