Dark Light
Нийгэм | 2023-04-28

33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт  33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавьж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10