Dark Light
Нийгэм | 2023-04-28

Э.Цэндбаатар: Аваргын бүсээ аваад удахгүй Монголдоо очно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр өглөө /2023.04.28/ АНУ-ын Нью-Йорк хотын "Sony Hall"-д Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадотой WBC, NABF Junior Super Featherweight жингийн аваргын бүсний төлөө тулалдав.  VIII үе тулалдаж шүүгчийн саналаар мэргэжлийн боксын рингд зургаа дахь ялалтаа байгуулж аваргын бүсээ гардлаа.

Э.Цэндбаатар: "Бүсээ гардан авлаа маш их баяртай байна. VIII үеийн турш оноогоор тоглож хожлоо.  Мексик тамирчид улаан галзуу зодолдох гээд байдаг юм байна. Маш их ядарлаа.  Миний бодож байснаа хүчтэй тамирчин байсан. Саяны тоглолт дээр 100 хувь өөрийнхөө бодож байсныг гаргаж чадсангүй. Өрсөлдөгчөө нэлээн хүчтэй цохиж гараа гэмтээсэн. Ирэх сард дараагийн тэмцээн болно.  Энэхүү бүсээ удахгүй Монголдоо аваад очно. Нэг жинд таван бүс бий. Тэр таван бүсийг авах юм бол маргаангүй аварга гэж яригддаг. Тэр бүсийг авахын тулд өдөр бүр хичээж байна. Намайг дэмжиж, урам өгдөгт маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй хичээх болно" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10