Dark Light
Нийгэм | 2023-04-28

Махны худалдаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ бүрдэлтийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох агентлагийн даргын 08 дугаар удирдамжтай хяналт шалгалтыг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүллээ. Нийслэл хотод махны худалдаа явуулж буй томоохон худалдааны төв, захуудад хяналт шалгалт хийгдэнэ. Хяналт шалгалтаар махны үнэ бүрдэлт шалтгаан нөхцөлийг судлан тогтоохоос гадна худалдаа эрхлэгчид нь махны үнийг хэлэлцэн тогтоож буй эсэхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгах юм. 

Хүчит шонхор захад хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр ажиллалаа. Тус захад бөөнөөр худалдаалж буй үхрийн мах 12500-15000, адууны мах 10000, хонины мах 10000, ямааны мах 9000-10000, тэмээний мах 8000-9000 төгрөг байна.

Харин жижиглэнгийн хувьд үхрийн ястай мах 14000-18500 төгрөг, үхрийн цул мах 15500-18500 төгрөг, адууны ястай мах 11500-12000 төгрөг, адууны цул мах 12000-12500 төгрөг, хонины ястай мах 12000-15000 /шинэ/ төгрөг, хонины цул мах 12000 төгрөг, ямааны ястай мах 9800-11200 төгрөг, ямааны цул мах 10800 төгрөг, тэмээний цул мах 10500-11000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяалах байгууллагад нь шилжүүлэн ажиллана. Шалгалтын ажил үргэлжилж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10