2023.4.29, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9/
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
Наран ургах шингэх: 05.38-20.01
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
АДМИН








Нийгэм







