Dark Light
Нийгэм | 2023-04-29

“Хотоо угаая” аяны их цэвэрлэгээг 5 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлуулсан “Хотоо угаая” аяны  их цэвэрлэгээг 5 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулна. 

Хотын Ерөнхий менежер М.Баяраа 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дараах үүргийг өгөв. Үүнд:

ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

- Сонгон шалгаруулалтад хуулийн дагуу шалгарч, зам талбайн цэвэрлэгээ хариуцахаар гэрээ байгуулсан ТҮК-үүдэд хариуцах талбайг актаар хүлээлцүүлэх 

- Цэвэрлэгээг зуны цагийн хуваарьт шилжүүлж, авто замын хөдөлгөөн үүсэхээс өмнө 04:30-07:30 цагийн хооронд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хөдөлмөр аюулгүй ажиллагааг сайтар хангаж, шөнийн тээвэрлэлтийг эрчимжүүлэх

- Иргэдийн бүлгийн ажлыг эрчимжүүлж, үүсмэл, хог ихээр тархсан байршлууд гэр хорооллын гуу  жалганы хог хаягдлыг цэвэрлүүлэх 

- Ариутгал халдваргүйтгэл, мананцар, чийгшүүлэлтийн ажлыг хотын хэмжээнд зохион байгуулах

ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шалгаруулалтад шалгарч, санамж бичиг байгуулсан  GS-25-ийн сүлжээтэй  нийтийн тээврийн эцсийн зогсоолын автобусны буудлуудыг засварлаж тохижуулах, ашиглалтыг хариуцуулах гэрээг байгуулж, 4-өөс доошгүй байршилд засвар тохижилтын ажлыг эхлүүлэх.

- Маршалын гүүрний хойд тал Оргил төв, Имартын орчмын Их Монгол гудамжны авто замын хөдөлгөөний  эгнээг  шилжүүлэх зохицуулалт хийж болох эсэхийг  судалж танилцуулах

- 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 2023 оны 4 дүгээр 1-ний хугацаанд аваарын нөхцөлөөр олгогдсон авто зам сэтлэх сүвлэх зөвшөөрлийн  нөхөн сэргээлтийн  ажлыг 5 дугаар сарын 15-ны дотор бүрэн, чанартай хийлгэж дуусгах, чанаргүй хийсэн, огт хийгдээгүй байршлуудын эзэн холбогдогчдод хуулийн хүрээнд хариуцлага тооцох

- Иргэдээс ирүүлсэн  санал хүсэлтийн дагуу  Баянзүрх дүүргийн  43 дугаар  хорооны нутаг дэвсгэр одоо байгаа 2 гарцыг өөрчилж, Натур төвийн баруун талын хурд сааруулагчийн хажууд шинээр гарц гаргаж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангуулах зохицуулалт хийх

- Зайсан тойруугийн хөдөлгөөнийг өөрчлөлт,  Яармагийн нүхэн гарцыг ашиглалтаас шалтгаалан ашиглагдахгүй байгаа автобусны буудлуудыг өөр байршилд шилжүүлэх  

- Зам талбайн засвар, тохижилтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан  барилга угсралтын ажилд стандарт норм дүрэм, хөдөлмөр аюулгүй ажиллагааг баримталж, талбайн эмх цэгц, зохион байгуулалтад анхаарч ажиллах. Дотоод хяналтаа сайжруулах.

- Олон улсын марафон-2023 уралдаан 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахтай  холбогдуулан трасс замын үзлэгийг хийж, авто замын засвар нөхөөсний ажлыг эхлүүлэх

ЯВГАН БА ДУГУЙН ЗАМ, ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР

- 2022,2023 онд граш чөлөөлсөн байршилд  Дүүргийн төсвөөр хийгдэх тохижилтын ажлын төлөвлөлт төсвийг ирүүлэх

- Ногоон байгууламжийн арчлалтын ажлын сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгжид хариуцах талбайг хүлээлгэн өгөх 

- Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хийгдээгүй, ногоон байгууламжийг угаах ажлыг зохион байгуулах 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР

- Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд улирлын түр үйлчилгээ эрхлэх, байршлыг тогтоохдоо  холбогдох хууль тогтоомж, стандартаар тавигдах шаардлагыг хангуулах үүргийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10