Dark Light
Нийгэм | 2023-04-29

Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга захидал ирүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин захидал ирүүлжээ.

Тэрбээр захидалдаа Монгол Улсад айлчлах үеэр нь хүлээн авсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн “Танай оронд өмнө нь зочилж байснаас хойш гарсан ахиц дэвшил, эерэг өөрчлөлт надад гүн сэтгэгдэл төрүүллээ” хэмээн дурджээ.

“Монгол Улс ажиглагч орны хувьд ШХАБ-ын гол түншүүдийн нэг билээ. ШХАБ-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож байдгаараа танай улс байгууллагын зорилго, зарчмыг тууштай дэмжиж, тулгамдаж буй асуудлуудад зүй ёсны анхаарал хандуулж буйн илрэл юм” гэжээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа ШХАБ-ын Нарийн бичгийн даргын газарт зочлохыг урилаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10