Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулахад идэвхи санаачлагатай ажилласан албан хаагчдыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
2023 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд нийт 13 аймгийн 35 сум, Нийслэлийн Багахангай дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдон, тус бүс нутагт хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжиж эхэлсэн. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал, амьтны шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, мал амьтны халдварт, гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн ирэх, дамжин тархах эрсдэл үүссэн. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий 17 байгууллагын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/35 тоот захирамжаар байгуулсан. Энэ ажлын хэсэг Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, 2019 оны “Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай” 21/06 дугаар тогтоолыг удирдлага болгон төвийн дүүргүүдийг бүхэлд нь хамруулан 2023 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан юм. Энэ хугацаанд 1767 албан хаагч 299 машин техник, 52 морьт эргүүл ажиллаж 20383 толгой малыг хориглосон бүсээс гаргасан. Улаанбаатар ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулахад идэвхи санаачлагатай ажилласан :
1. Нийслэлийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн тасгийн улсын байцаагч М.Бүжинлхам
2. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, усан хангамж, хориглосон бүс хариуцсан мэргэжилтэн Б.Шатарбал
3. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Олон нийттэй харилцах асуудал, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Б.Сайнбаяр
4. Нийслэлийн Байгаль орчны газар Жолооч С.Төрбат
5. Нийслэлийн Онцгой байдлын газар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч М.Мөнхжаргал
6. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар Шөнийн эргүүлийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга
7. Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газрын орон нутаг, хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч А.Намжилдорж
8. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар Хүнсний хангамж, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Содбаяр
9. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Б.Бүрэнжаргал
10. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар Хөдөө аж ахуйн тасгийн дарга Ч.Мэндбаяр
11. Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Засаг дарга Г.Мядагцэцэг
12. Нийслэлийн Онцгой байдлын газар 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Баттулга
13. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Жаргал
14. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Н.Мөнхтогтох
15. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч Л.Оюунцэцэг
16. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар Бүртгэл, мэдээлэл, үржил селекцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Пунсалдулам
17. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын тасгийн дарга, ахмад Б.Бат-Эрдэнэ
18. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар Дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн зуслангийн Цагдаагийн тасгийн дарга, Дэд хурандаа Б.Ганзориг
19. Чингэлтэй дүүргийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Нямсүрэн
20. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн ахлагч Г.Алгирмаа
22. Хан-Уул дүүргийн гэрээт ажилтан Б.Банди
23. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Судалгаа шинжилгээ, байгалийн нөөц, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Н.Бүтэнсайн нарыг хотын Ерөнхий менежерийн өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
АДМИН








Нийгэм







