Dark Light
Нийгэм | 2023-04-29

Улсын аварга О.Хангайд "New Nissan PATROL Ү62" автомашин гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга Оргихын Хангайд түрүү бөхийн шагнал болох 70 жилийн түүхт Шинэ загварын "New Nissan PATROL Ү62" автомашиныг  Моннис Группийн удирдлагууд албан ёсоор өнөөдөр гардуулж өглөө.

Монгол Улсын аварга О.Хангайд Төрийн их баяр цэнгэл наадамд цаашид олон түрүүлэхийн ерөөл өргөж, нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө зохион байгуулдаг ажил үйлсэд нь нийт Моннис группийн хамт олны зүгээс амжилт хүссэн юм.

Улсын аварга О.Хангай нь Тоёота компаниас Улсын баяр наадмын түрүү бөхөд олгодог "Ланд круйзер" маркийн автомашиныг 2022 онд  ЭНЭШҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулахад зориулсан бөгөөд хүүхэд багачууд, ахмадуудын эрүүл мэнд болон нийгмийн сайн үйлсийн төлөөх бусад олон аянд оролцон одоогоор 560 гаруй сая төгрөгийг хандивлаад  байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10