Dark Light
Нийгэм | 2023-04-29

14 давхрын цонхоор унах гэж байсан 5, 9 настай хүүхдүүдийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхрын цонхоор 5, 9 настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу Ачит-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан, хүүхдүүдийг буулгаж, аюулгүй болголоо. Иймд:

Эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх цонхыг дотроос онгойхгүй болгох,  бариулыг тусад нь салгах, цонхоор унах нь ямар аюул, осолтой байдаг талаар тайлбарлан, ойлгуулах зэргээр аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Эрсдэл хаана ч байдаг гэдгийг цаг үргэлж санаж, хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарна уу.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10