Dark Light
Нийгэм | 2023-04-30

Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцууллаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлох, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээх зорилтууд дэвшүүлснийг онцлов.

Өнөөдрийн чуулганаар Дорноговь аймгийн хөгжлийн боломж, тус аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд аймгийн онцлог, давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлого төлөвлөлтөө танилцуулж байна.

Дорноговь аймаг нь бие даан төсвөө бүрдүүлдэг бөгөөд дөрвөн төрлийн татварын хувь  хэмжээг орон  нутагт тогтоон, шилжин ирэгсдийг  бизнес  эрхлэхэд дэмжлэг  үзүүлж байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс 20-27 хувиар бага байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10