Dark Light
Нийгэм | 2023-04-30

Шар өвсний гал түймрийн 7 дуудлага бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.04.30/ 16 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 7 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. 

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын рашаан 0.7 га, СБД-ийн 13-р хороо Ногоон талбайд 0.7 га, СХД 24-р хороо Баян-Уул амралтын хойд талд 1 га газарт шар өвс шатсан байна.

Суурьшлын бүсэд шар өвсийг шатааснаар иргэдийн эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгө гал түймэрт өртөж хохирох эрсдэлийг дагуулж байна.  

Иймд ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй шар өвсийг шатаалгүй цэвэрлэн галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10