Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-12

ХОНЬ, ГАХАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Аргын тооллын 11 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 4. Гар одтой, цагаагчин туулай өдөр.

Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:55–17:18.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр зээ, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гадагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Ус шинээр үргэлжлэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08