Dark Light
Нийгэм | 2023-05-01

"ЯВГАН АЛХДАГТ ТАНЬ БАЯРЛАЛАА" хөтөлбөрийг хэрэгжүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Явган алхалт бидэнд гайхамшигтай олон ашиг тусыг өгдөг гэвэл та итгэх үү? Үнэндээ бид хөлд орсон цагаасаа л алхах энгийн үйлдлийг хийж байсан боловч ямар гайхамшигтай ид шидтэй үйлдэл вэ гэдгийг төдий л сайн мэддэгүй.

Монголын явган алхалтын холбооны гишүүд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо болон бусад холбоодтой хамтран хэрэгжүүлж буй "Цаг гаргая" аяны хүрээнд иргэдэд явган алхалтын ач холбогдлыг танилцуулах хэд хэдэн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, цахилгаан шат бүхий барилгуудад холбооны гишүүд очиж өдөрт 10-15 минутыг лифт хүлээх, зорчиход зарцуулж байгаа хугацааг идэвхтэй хөдөлгөөнд уриалан аль болох явган шат ашиглахыг санал болгосон бол удаах өдөр нь автобусны буудлууд дээр очиж, 1-2 буудал газарт автобус хүлээж, түгжирч явахын оронд алхчихдаг байя гэсэн уриалгыг дэвшүүлэв.

Мөн автомашинаа тавиад ажилдаа ирсэн иргэдийг, түүнчлэн өдөр тутамдаа эрүүл зөв дадлыг хэвшүүлж, гол төлөв явган алхдаг болсон иргэдийг урамшуулж "ЯВГАН АЛХДАГТ ТАНЬ БАЯРЛАЛАА" хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

Энэхүү хөтөлбөрт нийгмийн хариуцлагын хүрээнд экос ус хамтарч явган алхдаг иргэдийн эрүүл зөв дадлыг урамшуулсан бөгөөд холбооны зүгээс алхалтын ач холбогдлыг танилцуулсан гарын авлагыг бэлэглэв.

Үнэхээр явган алхалт бидэнд ашиг тусаа олон талаар өгдөг. Тус холбооны гишүүд иргэдэд алхалтын олон талын ач холбогдлыг танилцуулав. Тухайлбал,

• Эрүүл амьдралын баталгааг хангадаг: Зүрх судас, тархи мэдрэл, үе мөчийг сайжруулж, бие эрүүл махбодийг чийрэгжилдэг талаар.

• Эдийн засагт тустай: Шатахууны хэрэглээ буурч, авто зогсоол, тээврийн зардал багасдаг талаар.

• Найз нөхөрлөлийг дэмжинэ: Эрүүл, идэвхтэй, бүтээлч орчинд нөхөрлөл үүсч, шинэ таилтай болдог талаар.

• Амжилтыг тэтгэж, аз жаргалыг нэмнэ: Шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, стрессгүй бие махбодь бий болж эрч хүчтэй, аз жаргалтай нэгэн болдог талаар.

• Байгаль, дэлхий ертөнцийг танина: Эх дэлхийн үзэсгэлэнг мэдрэх, аялах, шинэ газар орныг үзэж харах боломж гардаг талаар.

• Үзэл санаагаа илэрхийлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна: Хамтдаа алхаж, нийгэмд уриалах, сайн үйлсийн хөтөлбөр хэрэгжүүлж болдог талаар.

• Халуун дотно гэр бүлийг бүтээнэ: Гэр бүлдээ цаг гаргаж, хүүхэд, хань ижилтэйгээ дотно орчин, цаг хугацааг бүрдүүлдэг талаар.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд явган алхалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, хөгжүүлж, олон нийтийг уриалах байдал түгээмэл болжээ.

Завгүй хотын амьдралд явган алхалтыг хэвшүүлж, амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхөд, хамт олны хамт явган алхацгааж байхыг Монголын явган алхалтын холбооны гишүүд уриалж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10