Өнөөдөр өдөр нутгийн баруун, төв, өмнө хэсгээр салхи баруунаас секундэд 7-12 метр, үе үе секундэд 18-20 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэргээс сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулах,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, хараа хяналттай байлгахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







