“Хүн төвтэй хөгжил- Шинэчлэлийн жил”-ийн хүрээнд Батлан хамгаалах салбар алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Цэргийн төв эмнэлэгт бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашинууд, нийт 1,5 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өгч, эмнэлгийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтын хүрээнд:
- “Olympus” брэндийн хоол боловсруулах замын оношилгооны 16 нэр төрлийн 18 нэгж тоног төхөөрөмж;
- Сэргээн засах, хөдөлгөөн засал эмчилгээний 16 нэр төрлийн 19 нэгж тоног төхөөрөмж;
- Хордлогын үеийн цус цэвэршүүлэх эмчилгээний 3 нэр төрлийн 3 нэгж тоног төхөөрөмж;
- Гемодиализ эмчилгээний аппарат, ус цэвэршүүлэх системийн хамт тус тус хүлээлгэн өглөө.
Эдгээр тоног төхөөрөмж нь эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж, нарийн мэргэжлийн тусламжийг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Зэвсэгт хүчний хүч чадлын үндэс нь эрүүл, чадварлаг, бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн юм. Иймд Батлан хамгаалах салбарын хүний хөгжил, алба хаагчдын эрүүл мэндийн хамгаалалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодит ажил болгон хэрэгжүүлж байна.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд




