Dark Light
Нийгэм | 2023-05-01

Иргэдийн 3.350.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 119 иргэн хандсанаас 115 утсанд 103, чатботод 6, и баримт аппликейшн 4, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 77 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 4 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 16 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 17 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.  

- Үүнээс 17 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 3,350,000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.  

- Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 40, харилцаа холбоо 27, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 6, цахилгаан 2, банк, санхүү, даатгал 9, барилга 2, боловсрол 2, контор 2, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 4,  СӨХ 1, өрсөлдөөн 3, НӨАТ , эрүүл мэнд 3, бусад асуудлаар 16  иргэн хандсан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10