Өнгөрсөн 3, 4 дэх өдрүүдэд Туул голын дагуу шалгалтын үйл ажиллагааг явуулж, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, улсын байцаагчийн албан даалгаврыг өгсөн ч газрын эрх хэвээр байгаа гэх үндэслэлээр үргэлжлүүлэн ажилласан зөрчил дахин гарчээ.
"Нийслэлийн Засаг даргад газрыг цуцлуулах албан тоотыг хүргүүлэх ба байгаль орчны хохирлыг тооцон нөхөн төлбөрийг тооцох болно. Туул голын дагуу нууцаар шороо асгасан зөрчлийг илрүүлсэн бөгөөд тус компанийн газар ашиглах эрхийг цуцлаж нөхөн төлбөр тооцохоор ажиллаж байна" хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
АДМИН








Нийгэм







