Өнөөдөр олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна. Монгол Улсад 2019 онд 18 хүртэлх насны 18.228 ихэр хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ.
Үүнээс 17,918 нь хоёр ихэр, 310 нь гурван ихэр хүүхэд байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 2010 ихэр мэндэлсний 1969 нь хоёр ихэр, 41 нь гурван ихэр байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
Ингээд та бүхэнд ихрүүдийн тухай сонирхолтой баримтыг хүргэж байна.
1. Ихэр хүүхэдтэй болох магадлал 30-аас дээш насанд өндөр байдаг.
2. Дунджаар 250 жирэмслэлтийн нэг нь л нэг өндгөн эсээс ихэр ураг болно.
3. Нийт ихэр хүмүүсийн 22 хувь нь солгой байдаг.
4. Эмэгтэй ихрүүдийн ихэр хүүхэд гаргах тоо эрчүүдийнхээс 30 хувиар илүү байдаг.
5. Нигер улс нь хоёроос дээш ихэр хүүхэд мэндлэх магадлалаараа дэлхийд хамгийн өндөр түвшинд тооцогддог.
6. Хятад улс 300 хүүхдээс нэг буюу хамгийн бага ихэр хүүхэд бий болох магадлал багатай улс юм.
7. Цагаан хоолтон эхийн ихэр хүүхэд гаргах магадлал ердийн хоолны дэглэмтэй хүнээс 3 дахин илүү байна.
8. Нийт ихрүүдийн талаас илүү хувь нь 37 долоо хоногоос багагүй хугацаанд төрдөг.
АДМИН








Нийгэм







