Dark Light
Нийгэм | 2023-05-01

Голд живсэн ачааны автомашинаас 5 том хүн, 1 хүүхдийг гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Идэр голын “Дунд цагааны ам” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т “ЗИЛ-131” загварын ачааны автомашин Идэрийн голын усанд суусан тухай дуудлага  өнөөдрийн 06:01 цагт Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн дугаарт ирсэн.       

Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн  алба хаагчид ажиллаж уг ачааны автомашин дотор зорчиж явсан 5 том хүн, 1 хүүхдийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гарган,  11:18 цагт  машиныг татан гаргалаа.       

Он гарсаар Онцгой байдлын газрын алба хаагчид гол нуурын мөсөнд цөмөрсөн 4 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран, 4 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.       

Иймд урин дулаан цаг ирж гол нуурын мөс хайлж, нимгэрч, хэврэгшиж байгаа энэ үед иргэд,тээвэрчид өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10