2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Дорнод аймгийн 14 сумын сумаас цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас авсан 18-25 насны залуучууд хамрагдаж байна.
Цэргийн албанд татагдах зарлан дуудах авсан 18-25 насны залуучууд 5 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах юм. Үүнд :
- Чих, хамар, хоолой
- Арьс
- Нүд
- Эхо
- Зүрхний бичлэг
- Шүд
- Эрэгтэйчүүд
Хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж буй явдал нь цэргийн алба хаах замаар эх орноо батлан хамгаалах, цаашлаад залуучуудын эрүүл чийрэг бие бялдар, сэтгэлзүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадварыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой юм.
АДМИН








Нийгэм







