Dark Light
Нийгэм | 2023-05-01

ГЕГ: Гаалийн байцаагчийн гэрээс 60 мянган рубль, 10 орчим үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийн ерөнхий газраас Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир: " Гаалийн байгууллага бүтцээрээ Гаалийн удирдах төв байгууллага дэргэдээ 18 гаалийн газар хороотой байгууллага. Үүний нэг нь улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Энэ нь  Монгол улсаас болон гадаад улсаас ирж байгаа илгээмжид хяналт тавьдаг. Тухайн газрын гаалийн улсын байцаагч, нягтлан бодогч "С "-тэй холбоотой мэдээлэл гарч байна. "С" нь 2015 оноос Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт нягтлан бодогч гаалийн улсын байцаагч гэх орон тоон дээр ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд хүүхэд төрүүлээд амаржсаны амралттай байгаа. "С"-ын гэрт үзлэг, шалгалт хийгдсэн нь үнэн. Гэхдээ алт болон их хэмжээний мөнгө илэрч хурааж авсан зүйл огт байхгүй.  Энэ мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно. Хууль хяналтын байгууллагаас авсан мэдээллээр тухайн "С" гэх ажилтны гэрээс 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч ирсэн. Дээрх шалгалтаар илэрсэн зүйлүүдийг ямар эх үүсвэрээр бий болсныг шалгахаар хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10