Dark Light
Нийгэм | 2023-05-01

Соёлын дэд сайд М.Батбаяр элчин сайдын яаманд ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол-Германы Соёл, боловсрол, шинжлэх ухааны зөвлөлдөх уулзалт 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо амжилттай болж өндөрлөв. 

Айлчлалын хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэгтэй уулзалт хийлээ. 

Уулзалтаар Монгол - Германы соёлын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон 2024 онд тохиох Монгол – Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10