2023 оны Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 04-р сарын 13-23-ны өдрүүдэд Грек улсын Родес хотноо зохион байгуулагдаж өндөрлөсөн.
Тус тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар Грекийн шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Санамж бичигт дараах асуудлуудаар тохиролцоонд хүрсэн.
1. Грек улсад зохион байгуулагдаж байгаа болон Грекийн шатрын холбоотой хамтран зохион байгуулагдаж Европ дахь open тэмцээнүүдэд Монголын тамирчдыг оролцуулах.
2. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг Тив,Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахад хамтран ажиллах.
3.Грекийн шатрын холбооноос Бээжин дэх элчин сайдын яам руугаа нот бичиг явуулж визний асуудал дээр дэмжлэг үзүүлэх
АДМИН








Нийгэм







