Dark Light
Нийгэм | 2023-05-01

Хариуцагчаар хэнийг шүүх хуралдаанд оролцуулахыг нэхэмжлэгч шийдвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн  Орхон нь Баатараас 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шатанд хариуцагч Баатар нь хамтран хариуцагчаар Дуламыг оролцуулах тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Орхон нь хариуцагчаар Дуламыг татахгүй 27,000,000 төгрөгийг Баатараас гаргуулна гэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нь хохирол учруулсан эсхүл түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа этгээдийг хариуцагчаар татан оролцуулах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд хамтран нэхэмжлэгч болон хамтран хариуцагчийг оролцуулахыг хуульд зөвшөөрсөн байдаг.

Гэхдээ хамтран хариуцагчийг оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Дуламыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Орхон хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Дуламыг хамтран хариуцагчаар оролцуулж болно. Харин нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд Дуламыг хамтран хариуцагчаар оролцуулах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан хамтран хариуцагчаар Дуламыг оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд  гаргасан хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10