Dark Light
Нийгэм | 2023-05-01

ОХУ-ын Брянск мужид төмөр зам дэлбэрч ачааны галт тэрэг замаасаа гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Брянск мужийн Унечский дүүрэгт төмөр замд тэсрэх бөмбөг дэлбэрсэн тухай тус мужийн захирагч Александр Богомаз мэдэгджээ. Дэлбэрэлт Брянск-Унеча хэсгийн 136 дахь километрт болсон байна. Хүмүүс бэртэж гэмтээгүй. Замын тус хэсгийн хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Ачааны галт тэрэгний зүтгүүр замаасаа гарсан төдийгүй нефтийн бүтээгдэхүүн, мод тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний долоо, найман вагон замаас гарсан тухай мэдээлж байна. Мөн ачааны галт тэргэнд гал гарсан байна.

Дайн эхэлсний дараа төмөр замд хорлон сүйтгэх ажиллагаа бэлтгэсэн байж болзошгүй хүмүүсийг саатуулсан тухай Оросын тусгай алба удаа дараа мэдэгдсэн. Оросын тагнуулын төв газар төмөр замд дэлбэрэлт бэлтгэсэн сэжигтнүүдийг  "Украины зааварлагч" нарын заавраар ажилладаг гэж үздэг байна. ОХУ-д төмөр замд хорлон сүйтгэсэн хэргээр 65 гаруй хүн саатуулагдсаны гуравны нэг нь насанд хүрээгүй хүүхдүүд байна гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж: Meduza


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10