Dark Light
Нийгэм | 2023-05-02

Усанд суусан ачааны машиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн  “Дунд цагааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Идэр голын усанд 6 зорчигч /үүнээс 1 нь хүүхэд/-той ачааны автомашин суусан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 06:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 6 тн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “ЗИЛ-131” загварын ачааны автомашин “Идэр” голын усанд сууж, автомашины жолооч Ц /28 настай, эрэгтэй/, иргэн В /46 настай, эрэгтэй/, Т /42 настай, эмэгтэй/, Г /34 настай, эрэгтэй/, Ю /25 настай, эмэгтэй/, Г /4 настай, эмэгтэй/ нар   автомашиныхаа бүхээг дээр гарсан байсан тул  аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, мөн өдрийн 11:18 цагт автомашиныг нь татан гаргасан. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19